Сахилга бат орчин үед илүү чухал болох нь
By oyuna / November 13, 2022 / Uncategorized / 0 CommentsОрчин үед сахилга бат улам бүр чухал болж байна. Хүмүүс өмнөх шигээ зөвхөн хоолоо олж идэхийн тулд хүнд хүчир ажил хийх нь багасаж, ухаалаг систем нэвтэрснээр биеийн хүчний ажил багасаж тэр хэрээр чөлөөт цаг гарч байгаа. Гэвч энэ сул цагийг яаж өнгөрөөх вэ гэдэгт бид нар суралцах ёстой болж байна. Хэдийгээр зугаа цэнгээний газар, бидний анхаарлыг татах элдэв сонирхолтой зүйлс хаа сайгүй бий болж байгаа ч үнэхээр бидэнд ач холбогдолтой юу гэвэл бас тийм биш. Тэр хэрээр бид нарт сэтгэл зүйн, оюун ухааны сахилга бат, ялган салгах ухаан хэрэг болж байна. Бидэнд юу чухал вэ гэдгээ бид өөрсдөө шийдэж, цагаа түүнд зарцуулж, анхаарлаа тийшээ нь л чиглүүлэхгүй бол бидний анхаарлыг булаацалдах зүйл хаа сайгүй. Юваль Хараригийн хэлдэг шиг Нэтфликсийн хамгийн том өрсөлдөгч Хулулу ч юм уу бусад видеоны сайт биш харин бидний тэдгээр компаниуд хоорондоо биш нойр, бидний унтах цагтай өрсөлдөж байдаг. Тиймээс янз бүрийн анхаарал татах гоёмсог чамин зүйлс үнэндээ бидэнд чухал тэр зүйлстэй өрсөлдөж байна. Үүнээс гадна, хэрэв мөнгийг эрчим хүч гэж үзэх юм бол бид зугаа цэнгэл, таашаалтай цагийг өнгөрөөхийн тулд ихэвчлэн мөнгө зарцуулдаг. Тиймээс энэ талаараа анхаарал, мөнгө хоёр төстэй. Энэ маягаараа бид анхаарал, эрчим хүчээ хэрэггүй зүйлсэд зарцуулсны дараа нэг л мэдэхэд өөр юу ч хийх эрч хүч үлдээгүй байх нь бий.