logo
  • Home
  • Blog

HomeВеган амьдралын хэв маягХөгшин үнээний үг

Хөгшин үнээний үг

By oyuna / July 31, 2019 / Веган амьдралын хэв маяг / 1 Comment

Бадарчин Гомбодорж

 

Хөгшин үнээний үг

 

Эрлэгийн гарт идшинд баригдан

Эцэж ядарсан хөгшин үнээний

Энэлэн гаслан орилон бахирч

Элдвийг хэлсэн үгийг сонс

Эрт цагт эхээс гарснаас хойш

Эвэр туурай ургаж өссөөр байлаа

Элдэв олон ижилтэй цэнгэн жаргалаа

Энхрий хайрт үр олон боллоо

Шимээ хүртээж төлөө ч өглөө

Шижир алт шиг хайрладаг ч байлаа

Эрх дураар бэлчдэг ч байлаа

Энх сайхан жаргадаг ч байлаа

Цаг үе ч өнгөрсөөр л байлаа

Цагаан сүү минь ч ховордож ирлээ

Өсөж үржих ч цөөн боллоо

Өвс хазах шүд ч болилоо

Эвэр туурай ч мохож муудлаа

Энэ тэр ч дээрэлхэх боллоо

Эзэн хүн ч шийд гаргалаа

Эрчит дээсээр ч намайг хүллээ

Энэ мэт болохыг нь мэдсэн ч болоосой

Эл хул газарт явсан ч болоосой

Эрэг доогуур шургасан ч болоосой

Элгэн хаданд авирсан ч болоосой

Эзэнгүй гөрөөс шиг эрхтэй ч болоосой

Эвдрэхгүй мөнх биетэй ч болоосой

Эсэргүүцэн заалдах газартай ч болоосой

Элээ халаг!!!

Би яая даа!!!

Элдвээр хуурах арга ихтэй

Элдвээр зовоох хутга сүхтэй

Эрлэг яргачдын атган дороос

Эсэн мэнд гарах нь өнгөрчээ

Иртэй хутга нь эмтэрдэг ч болоосой

Иштэй сүх нь хугардаг ч болоосой

Итгэлтэй хүлэг нь тасардаг ч болоосой

Ивэрч цөмрөөд унадаг ч болоосой

Ижил олон өмгөөлдөг ч болоосой

Идэгч эрлэгээс авардаг ч болоосой

Элээ халаг!!!

Би дууслаа!!!

Элэг зүрх чичрэн шимширнэ

Энд тэндгүй шархиран өвдөнө

Эрхтэн бүхэн балайран мятарна

Эвэрт толгой манаран дүйрнэ

Энэ тэр эрээлжлэн бүүдийлээ

Элдэв нөхцлөөр би ийм боллоо

Энэ мэтээр үглэн мөөрлөө

Эргэцүүлэн бодогч ховор биз дээ

Энэнээс хожим эгэл биеийг

Эгнэгт тэвчин эрдэнийн биеийг

Эндэлгүй олохыг эрхэм болгоё гээд

Ээ гэж орилон эргэлдэж унажээ

Идэх дуртай эзэн хүмүүс

Ирт шүдээ ярзайн инээж

Идүүр тэвшээ бэлдэн авчирж

Ийш тийшээ тарааж түгээнэ

Газар холыг тойрон тэнэгч

Ганц дан бадарч Гомдорж

Ганц үнээний гаслант үгийг

Гансрах сэтгэлээр гаргаж хэлэв

Гартаа малтай олон хүмүүс

Гарз олзыг сонгон бодож

Гамнан хайрлаж хэмнэн хэрэглээд

Ганц хоёрыг ч болов аврах болтугай.

 

Алтан хүрдэн судраас. 1832 он

Шинэ цагийн хүнс ургамал хоолны гайхамшиг номноос авав.

Tagged to: амьтны эрх веганизм шүлэг яруу найраг

Share this post, choose your Platform!
1 Comment
Posted by жараахай / 4:59 pm September 2, 2019 Reply

Бодууштай шүлэг байна шүү. Хүмүүс өөрсдөн дээрээ төсөөлөн бодоосой.

Leave a comment Click here to cancel reply.
FOLLOW US

© 2020